"Оюу Толгой" ХХК-ийн удирдлагын багаас сэтгүүлчдэд компанийн үйл ажиллагаатай холбогдуулан мэдээлэл өглөө. Тус компанийн хувьд тогтвортой үйлдвэрлэлд шилжсэн бөгөөд 2025 онд компанийн мөнгөн урсгал 2 тэрбум ам.долларын эерэг дүнтэй гарсан. Энэ оны хувьд 2.7 тэрбум ам.долларын эерэг мөнгөн урсгалтай байхаар тооцоолж байгаа аж. Үүнд, зэсийн үнийн өсөлт нөлөөлж байгааг компанийн зүгээс тодотгов. 2028 оноос компани хагас тэрбум ам.долларын нэмэлт мөнгөн урсгалыг бий болгох хүлээлттэй байна.
"Оюу Толгой" компани үйлдвэрлэсэн зэсийн баяжмалынхаа 85 хувийг урт хугацаат гэрээгээр, үлдсэн 15 хувиа спот гэрээгээр дэлхийн зах зээлийн үнээр /Лондоны металлын биржийн ханшаар/ арилжаалж байна. Урт хугацаат гэрээ нь 3-5 жилийн хугацаатай бөгөөд 12 зэс хайлуулах үйлдвэртэй энэхүү гэрээг байгуулжээ. Урт хугацаат гэрээний зургааг нь өнгөрсөн онд шинэчлэн байгуулсан байна.