ТОДРУУЛГА: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт хэвийн явагдаж байна
9 Цагийн өмнө
152
ТОДРУУЛГА: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт хэвийн явагдаж байна

 “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 2 дугаар сард Гашуунсухайт болон Ханги боомтоор нийт 2.2 сая тонн нүүрс экспортолж өмнөх онуудын 2 саруудаас хамгийн өндөр экспорт хийжээ. Тухайлбал, 2024 оны 02 сард 1.8 сая тонн, 2025 оны 02 сард 1.8 сая тонн экспортолсон бол 2026 оны 02 сард 2.2 сая тонн нүүрс экспортолж, өмнөх оны мөн үеийн экспортоос 16 хувиар өндөр экспорт хийсэн байна.

Хоёрдугаар сард Монгол Улс болон БНХАУ-ын Цагаан сарын баярын амралтын өдрүүд давхацсан, сарын хоногийн тоо харьцангуй цөөн байсан хэдий ч экспортын хэмжээг хэвийн явуулж чадсан байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 7 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.3 сая тонноор давжээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.