“Гурвантэс-XXXV” метан хийн төслийн хийн гарц 33 хувь өсөж, шинэ дээд үзүүлэлтэд хүрлээ
“Тэлмэн Ресурс” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Гурвантэс-XXXV” нүүрсний давхаргын метан хийн (CSG) төслийн туршилт олборлолтын хийн гарц эрчимтэй өсөж, Нарийнсухайтын талбайн цооногоос өдөрт 900 шоо метрийг давж (31,800 scfd) шинэ дээд үзүүлэлт тогтоолоо. Мөн хийн дундаж олборлолт өдөрт 873 шоо метрт хүрсэн нь өмнөх сарын өдрийн дундаж 583 шоо метртэй харьцуулахад 50% өссөн үзүүлэлт юм.
Ялангуяа 2025 онд өрөмдсөн LF-07 цооногоос гарч буй хийн гарц сүүлийн хэдэн сарын хугацаанд тасралтгүй нэмэгдсэн нь төслийн нийт олборлолтын өсөлтөд голлон нөлөөлж байна.
Одоогийн байдлаар нийт цооногоос гарч буй хийн хэмжээ нь эрчим хүч үйлдвэрлэх анхан шатны генератор ажиллуулах боломжтой түвшинд хүрэх шатандаа ойртож байгаа бөгөөд төслийн хүрээнд 2026 ондоо багтаан орон нутгийн цахилгаан түгээх сүлжээнд анхны цахилгаан эрчим хүч нийлүүлэх зорилт тавин, холбогдох хэлэлцээр болон бэлтгэл ажлуудыг үе шаттайгаар хийж байна.
Мөн төслийн дараагийн шатанд нэмэлт туршилт-олборлолтын цооног өрөмдөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.