“Эрдэнэс Монгол” нэгдлээс мэдэгдэл гаргалаа
11 Цагийн өмнө
112
 “Эрдэнэс Монгол” нэгдлээс мэдэгдэл гаргалаа

"Эрдэнэс Монгол" нэгдлээс дараах мэдэгдлийг гаргалаа.

Мэдэгдэлд "Сүүлийн үед “Эрдэнэс Монгол” нэгдлийн 18,000 гаруй уурхайчин, инженер, техникийн ажилтан, албан хаагчдын хийж хэрэгжүүлж буй ажлыг олон нийтийн сүлжээгээр гүтгэх, мөн нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бүтэц, орон тоог цомхон, мэргэжлийн болгох шинэчлэлийг буруугаар ойлгуулах оролдлого гарч байгаад харамсаж байна. Иймэрхүү зүй бус, гүтгэлгийн шинжтэй үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Аливаа нэг хувь хүнтэй холбоотой гомдол, саналыг олон нийтийн сүлжээгээр бус, холбогдох байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй. Нийгмийн сүлжээгээр дамжуулан байгууллагын үйл ажиллагааг харлуулах замаар улс төрийн болон хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх аливаа оролдлогод бид ажлын бодит үр дүн, санхүүгийн сахилга бат, баялгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлж ажиллах болно. Манай хамт олны хөдөлмөр шударга ажил, мэргэжлийн хандлага, хамтын ажиллагаа, бодит үр дүнд тулгуурладаг. Гүтгэлэг, дайралтаар бидний бодит ажлыг хэзээ ч үгүйсгэж чадахгүй. Нэгдлийн нэр хүнд, нийт хамт олныхоо хөдөлмөр, зүтгэлийг хамгаалахын төлөө шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад хандах болно. Цөөхөн монголчууд бид эвтэй байж, нэг нэгнээ дэмжиж, хамгаалж, хамтдаа урагшлах ёстой" гэжээ. 

erdenes_mongol_260306 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.