Дэлхийн уул уурхай, эрдэс баялгийн салбарын бүхий л оролцогч талуудыг нэгэн дор цуглах боломжийг олгодог талбар бол PDAC. 94 дэх удаагийн чуулга уулзалт ирэх өдрүүдэд буюу 2026 оны 3 дугаар сарын 1-4-нд Канадын Торонто хотноо уламжлал ёсоор зохион байгуулагдах гэж байна. Манай улсын хувьд 1997 оноос эхэлж оролцсон түүхтэй. Энэ жил Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Уул уурхайн үндэсний ассоциаци, Эрдэнэс Монгол болон Эрдэнэс Тавантолгой тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцох бөгөөд "Монголын өдөр" өдөрлөгийг энэ үеэр зохион байгуулж, хөрөнгө оруулагчдад төслүүдээ танилцуулах юм.
Канадын хайгуулч, олборлогчдын холбооны чуулган /PDAC/ нь 1932 онд эхэлж зохион байгуулагдсан. 94 дэх удаагийн чуулганаар 1300 гаруй үзэсгэлэн гаргагчид оролцох бөгөөд үүгээрээ түүхэн дэх хамгийн том үзэсгэлэн болох аж. Чуулга уулзалтын үндсэн сэдвийн нэг нь критикал минерал, түүний тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээ байхаар байна.