АҮЭБЯ: Монголын уул уурхайн компаниудыг Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Лондонгийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Жулиа Хоггетттой Лондон хотноо уулзаж Монгол Улсын уул уурхайн компаниудыг Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэх, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг санхүүгийн хэрэгслүүдээр баяжуулах талаар ярилцжээ.
Уулзалтаар:
- Уул уурхайн төслүүдээс иргэдэд хүртэх хувийг Баялгийн сангаар дамжуулан хүртээхэд хөрөнгийн биржийн үр ашигтай хувилбаруудыг ашиглах боломж,
- Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг, туршлагыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах,
- Цахим платформын хэрэглээг нэвтрүүлэхэд туршлага судалж хамтран ажиллах боломжийн талаар,
- Олон нийтийг хөрөнгө оруулалт хийж сургах талын сургалт хийхэд анхаарч ажиллахаар болсон байна.