"Баян тээг" ХК 2025 оны ашгаас ногдол ашиг хуваарилна
14 Цагийн өмнө
83
"Баян тээг" ХК 2025 оны ашгаас ногдол ашиг хуваарилна
 

"Баян тээг" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1 дэх заалт, компанийн дүрмийн 7.3.13 дахь заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Дугаар 1 тоот тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

Тус компани 2025 оны ашгаас нэгж хувьцаанд 3960 (Гурван мянга есөн зуун жар) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилна. 

Ногдол ашиг авах  хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дараах өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаа мэдэгдлээ.

Эх сурвалж: "Монголын хөрөнгийн бирж" ХК

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.