АҮЭБЯ: Геологийн бүрэн суурь судалгааг хийж, цахимжуулах чиглэлээр хамтран ажиллана
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Грег Гайеттай 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Лондон хотноо уулзаж, Монгол Улс, ЕСБХБ-ны хооронд уул уурхайн салбарт хамтран ажиллах асуудлаар ярилцав.
Уулзалтын үеэр ЕСБХБ-ны зүгээс Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж үйлдвэрийн томоохон төслүүд дээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нутаг дэвсгэрт геологийн бүрэн суурь судалгаа хийж, цахимжуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. ЕСБХБ нь 2006 оноос хойш манай улсад нийт 166 төсөлд 2.5 тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгосон байна.
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам