Монгол-Их Британи уул уурхайн салбарт хамтарсан ажлын хэсэг байгуулна
16 Цагийн өмнө
73
Монгол-Их Британи уул уурхайн салбарт хамтарсан ажлын хэсэг байгуулна
 
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Их Британийн Бизнес, худалдааны яамны Аж үйлдвэрийн асуудал хариуцсан сайд Крис Макдоналдтай Лондон хотноо уулзлаа. Тус уулзалтын үеэр 2024 онд байгуулсан Монгол-Их Британийн хооронд байгуулсан уул уурхайн салбарт хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх хүрээнд хоёр орны яамдын түвшинд хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар тохиролцов.
 
Түүнчлэн Монгол Улсын геологийн суурь судалгааны ажлыг хийх чиглэлээр хамтарч ажиллах, геологийн эрэл судалгааны ажил хийх чиглэлээр санхүүжилт гаргах, мэдээлэл солилцох, мэргэжилтэн бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болжээ.
 
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.