Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2026 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.4 их наяд төгрөг болж өсөхөд металлын хүдэр олборлолтын салбар 1.4 (2.2 дахин) их наяд төгрөг, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 396.4 (29.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 4.4 (2.8 дахин) их наяд төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолтын салбарын борлуулалт 3.5 (3.7 дахин) их наяд төгрөгөөр, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 907.6 (88.6%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2026 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 8.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 (2.4 дахин) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхайн салбарын борлуулалт 4.4 (2.8 дахин) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Гадаад зах зээлд 2026 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.4 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 6.3 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байна. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 26.5 хувийг нүүрс олборлолтын салбар, 71.7 хувийг металлын хүдэр олборлолтын салбар, 0.9 хувийг газрын тос олборлолтын салбар, 0.9 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлж байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо