Газрын тос боловсруулах үйлдвэрийн үндсэн технологийн гол байгууламж бэлэн болж, Монгол руу тээвэрлэх гэж байна
Газрын тос боловсруулах үйлдвэрийн үндсэн технологийн гол байгууламж болох Атмосферийн нэрлэгийн цамхагийг БНЭУ-ын Ченнай хот дахь KCP Limited компанид үйлдвэрлэж, 17 үе шат бүхий чанарын шалгалт, сорил тестүүдийг хийн, азотоор дүүргэж алсын тээвэрт бэлэн болгоод байна.
58,4 м өндөр, 3,2 м диаметртэй, 245 тн жинтэй тус цамхагийг 4 хэсэгт хуваан энэ сарын дундуур Энэтхэгийн Мумбай хотоос далайгаар тээвэрлэх ба БНХАУ-ын Тяньжин боомтоос Монгол дахь үйлдвэрийн талбай руу трейлерээр тээвэрлэх юм.
2025 оны 12-дугаар сард төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн удирдлага, инженерүүд нэрлэгийн цамхагийн үйлдвэрлэлийн явцтай танилцаж байсан бол ийнхүү уг ажил бүрэн дуусч, тээвэрлэгдэхэд бэлэн болсон байна.