Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулах, хамтран ажиллах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
16 Цагийн өмнө
70
Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулах, хамтран ажиллах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа
Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдээс санал авах, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа.
 
Шалгарсан хөрөнгө оруулагч нь Бортээгийн хэсгийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүйгээр олборлолт, боловсруулалт, борлуулалт, тээвэрлэлт зэрэг дамжлагуудыг багтаасан дэд бүтэц, бүтээн байгуулалтыг ажлын өөрийн хөрөнгөөр бий болгоно.
 
Төслийг хэрэгжүүлэхдээ борлуулалтын орлогыг захиалагчтай хуваалцах “хосолсон” загварын дагуу саналаа ирүүлэх бөгөөд төсөл хэрэгжих нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчмыг баримтлах юм. Мөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг уг сонгон шалгаруулалтад оролцоход давуу талтай байх зохицуулалтыг тусгасан байна.
ett_borteeg_2602131 
Тавантолгойн Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулж хамтран ажиллах сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй явуулах бөгөөд сонгон шалгаруулалтын хугацаа 1 сар буюу 30 хоног үргэлжилнэ.
ett_borteeg_260213 
Бортээгийн орд нь 424,2 сая тонн нүүрсний нөөцтэй жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай нийт нөөцийн , 95% нь сул коксжих нүүрс, 5% нь эрчим хүчний нүүрс эзэлж байна. Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын гадаад валютын нөөц нэмэгдэх, төсвийн орлогын бүрдэл, татвар төлөлт нэмэгдэх, Баялгийн сангийн хуримтал өсөх зэрэг нийгэм эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл юм.
borteeg_260213
 
 
 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.