“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа
17 Цагийн өмнө
60
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дүрэмд өөрчлөлт орууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Корпорайт Конвейшн центрийн хурлын танхимд боллоо.
 
Ээлжит бус хурлаар компанийн дүрэмд "Компанийн гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал, хувь хүн эсвэл багаар хэрэгжүүлж болно" гэсэн заалт нэмэлтээр оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
 
Дүрэмд дээрх өөрчлөлт орсноор компанийн гүйцэтгэх удирдлагыг хувь хүн эсвэл багаар нь томилон ажиллах эрхзүйн үндэс бүрдэж байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2026 оны 04 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.