Зэсийн үнэ өсөх хүлээлт давамгайлж байна
Зэсийн үнэ өсөх хүлээлт давамгайлж байна
Хэдий БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрч суларсан ч өмнөд хөршийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын дийлэнх нь сэргээгдэх эрчим хүчийг чиглэхээр байна. Энэ нь зэсийн хэрэглээг эрс дэмжих төдийгүй Хятадын дотоод хэрэглээг тогтвортой хадгалахаар байгаа юм.

“Металлын хаан” хэмээн өргөмжлөх зэсийн ханш цаашид өсөх хандлагатай байна. “Айвэнхоу Майнз” компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Роберт Фрийдланд  “Зэсийн үнэ 9500 ам.долларт хүрнэ” хэмээн эрс шийдмэг мэдэгдсэн бол Fitch зэсийн дундаж  үнийг 8800 ам.доллар гэж тодорхойлов. Тус агентлаг металлуудаас зэсийн үнийг хамгийн өөдрөг төсөөлж, оны өмнөх таамгаа ахиулан шинэчилжээ.

Улс орнуудын ногоон шилжилт эрчимжиж, сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан машины үйлдвэрлэлээс улбаалан зэсийн эрэлт өндөр байна гэж тэд тооцоолж байна.  Зэсийн томоохон үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ танах, үйлдвэрлэлийн гарцаа огцом бууруулж болзошгүй байгаа нь дээрх байдалд гол нөлөө үзүүлж байгаа аж.

Хэдий БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрч суларсан ч өмнөд хөршийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтын дийлэнх нь сэргээгдэх эрчим хүчийг чиглэхээр байна. Энэ нь зэсийн хэрэглээг дэмжих төдийгүй Хятадын дотоод хэрэглээг тогтвортой хадгалахаар байгаа юм.

Ази тив дэлхийн зэсийн 70 гаруй хувийг дангаар хэрэглэдэг бол үүний 50 гаруй хувийг өмнөд хөрш эзэлж, эрэлтийг үндсэндээ тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, зэсийн зах зээлд хамгийн том тоглогч нь БНХАУ хэвээр байна.

Урд хөрш ирэх жилүүдэд өнөөгийн байр сууриа улам бататгах хөрөнгө оруулалтыг ногоон хувьсгалд зарцуулахаар байгаа. Цэвэр эрчим хүчний технологи руу хийж буй асар их хөрөнгө оруулалт нь зэсийн үнийг улам дэмжих дүр зураг өнөө давамгайлж байна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.