“Оюу толгой” компанийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө давж, дээд амжилт тогтоожээ
4 Цагийн өмнө
59
 “Оюу толгой” компанийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө давж, дээд амжилт тогтоожээ

"Оюу Толгой" ХХК 2025 оны IV улирлын ажлын үзүүлэлтээ танилцууллаа. Тус компани тайлант улиралд зэсийн үйлдвэрлэл өндөр үзүүлэлттэй байсан бөгөөд 12 дугаар сард дээд амжилт тогтоожээ. 12 дугаар сард алт болон зэсийн метал авалтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. Гүний уурхайн олборлолт хоногт 52 мянган тоннд хүрч дээд амжилт тогтоон, 12 дугаар сарын дундаж хоногт 42 мянган тонн болж өссөн өндөр гүйцэтгэлтэй байна.

Өнгөрөгч онд олон улсын зах зээл дэх зэс, алтны үнийн өсөлтөөс шалтгаалан "Оюу Толгой" компанийн чөлөөт мөнгөн урсгал төлөвлөсөн хэмжээнээс хоёр дахин давсан гүйцэтгэлтэй байжээ. 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.