Алтны үнэ унц нь 5500 ам.долларыг давж, түүхэн дээд түвшинд хүрлээ
11 Цагийн өмнө
127
Алтны үнэ унц нь 5500 ам.долларыг давж, түүхэн дээд түвшинд хүрлээ

Алтны үнийн өсөлт үргэлжилж, лхагва гарагт унц нь 5500 ам.долларыг давж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Оны эхнээс шар металлын ханш даруй 20 гаруй хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 65 хувиар өсөөд байна. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ хэвээр үлдээсэн ч ам.долларын ханш суларснаас үүдэн хөрөнгө оруулагчид алт руу буюу хатуу валют руу илүү ихээр анхаарч эхэллээ. Энэ байдал зах зээлд алтны үнэ өсөх суурь шалтгааны нэг болов.

Холбооны нөөцийн банкны хувьд өнгөрсөн намар гурван ч удаа бодлогын хүүгээ зөөллөж, зах зээлд хүү буурах хүлээлт үүсгэсэн. Дэлхийн тэргүүлэх эдийн засгийн мөнгөний бодлогыг тодорхойлох Холбооны нөөцийн банкны хүүгийн түвшин дээрх шийдвэрийн дараа 3.5-3.75 хувьд хадгалагдахаар болж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.