Цахилгаан машины борлуулалт 2030 он гэхэд эрс нэмэгдэхээр байна
Цахилгаан машины борлуулалт 2030 он гэхэд эрс нэмэгдэхээр байна
Цахилгаан автомашин буюу EV-н борлуулалт 2030 он гэхэд 2021 оныхоос 9 дахин нэмэгдэж 4.7 саяд хүрэхээр байна.

Өндөр технологийн түүхий эд болох газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ тасралтгүй өсөн нэмэгдсээр байна. Дэлхий даяар өрнөж буй цэвэр эрчим хүчний хэрэглээ рүү шилжих хөдөлгөөн энэхүү өөрчлөлтийг улам хурдасгаж, газрын ховор элементийн үнэ цэнэ, зах зээлийн үнэлгээ богино хугацаанд тэлэх нь.

Ирэх жилүүдэд цахилгаан автомашин буюу EV-н зах зээл хурдацтай нэмэгдэх төлөвтэй байна. Тодруулбал, EV-н борлуулалт 2030 он гэхэд 2021 оныхоос 9 дахин нэмэгдэж 4.7 саяд хүрэх нь. EV-н борлуулалтын нийт автомашины борлуулалтад эзлэх хувь хэмжээ 2021 онд 4 хувьд хүрэхээргүй байсан бол 2030 он гэхэд 30 хувийг давахаар байна.

Цахилгаан машины борлуулалт нэмэгдэх тусам газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ, үнэ нь өссөөр. Учир нь Лантан, Цэри, Неодим, Промети, Терби, Диспрози зэрэг газрын ховор элементүүд нь цахилгаан машины эд ангиудыг бүтээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийн ховор элементийн зах зээл 2022 онд 2.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байсан бол дөрвөн жилийн дараа буюу 2028 он гэхэд 4 тэрбум ам.долларт хүрч өсөхөөр байна. 

metall_hovor 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.