“Багануур” ХК бүтцийн өөрчлөлт нэрийн дор 15 шилдэг уурхайчнаа ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ
12 Цагийн өмнө
357
“Багануур” ХК бүтцийн өөрчлөлт нэрийн дор 15 шилдэг уурхайчнаа ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ

"Багануур" ХК бүтцийн өөрчлөлт нэрийн дор 18 хүнээ ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. 18 хүний 3 нь Бүтээмж, Хяналт, Засаглал хариуцсан менежнер бол үлдсэн 15 нь уул уурхайн салбарт ажил, амьдралаа зориулж яваа, шилдэг инженер уурхайчид аж. Тэднийг үзэл бодлоор нь ялган хавчиж, улс төрийн өнцгөөр хэлмэгдүүлэн, гүйцэтгэх удирдлагын зүгээс ажилгүй болгож байгаад уурхайчид харамсан халаглаж байна.

Бүтээмж, засаглал, хяналт хариуцсан менежерүүдийг чөлөөлөх даалгаварыг Засгийн газар оны өмнө гаргасан. Уг шийдвэр одоо тус компанид хэрэгжиж эхэлж байгаа аж. Үүнийг далимдуулан шилдэг уурхайчдаа хамтад нь явуулахаар шийдсэн бололтой. 

"Багануур" ХК нь 1200 гаруй уурхайчинтай. Монгол Улсын эрчим хүчний системийн стратеги бүхий уурхай. "Багануур" ХК нь улсын эрчим хүчний хэрэглээний 62 хувийг дангаараа бүрдүүлдэг. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.