Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д даваа гарагт /2026.01.26/ “Уул уурхайн салбарын 7 хоног” нэгдсэн арга хэмжээ 10.00 цагаас эхэлнэ.
Тус арга хэмжээнд Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Д.Дамдинням, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци болон салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд оролцох аж.
Эдийн засгийн нөхцөл ба уул уурхайн салбар, Уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, Геологи, хайгуулын салбарын өнөөгийн байдал, цаашдын бодлого зэрэг сэдвээр "Уул уурхайн салбарын 7 хоног" арга хэмжээ даваа гарагаас эхлэн Баасан гараг хүртэл үргэлжлэх юм.