Алтны үнэ 5000 ам.долларт ойртов
10 Цагийн өмнө
128
Алтны үнэ 5000 ам.долларт ойртов

Алтны үнэ түүхэн рекорд тогтооход ойрхон байна. 2025 оны турш тасралтгүй өссөн шар металлын ханш энэ онд ч өсөлт рүү тэмүүлсэн хэвээр. Унц алтны үнэ хэдхэн хоногийн өмнө 4700 ам.долларт хүрч байсан бол пүрэв гарагт 4900-г давж, 5000 руу ойртлоо.

Алтны үнэ 4923 ам.доллар буюу түүхэн дээд амжилт зах зээлд шинэчлэн тогтоож, оны эхний улиралд 5000 ам.долларын босгыг давах магадлал нь улам нэмэгдлээ.

Хөрөнгө оруулагчид, зах зээлийн шинжээч нар алтны үнийг ихээхэн өөдрөг төсөөлж буй.

Тухайлбал, Goldman Sachs алтны үнийн таамгаа 4900 ам.доллароос 5400 ам.доллар болгон нэмэгдүүлсэн. Дэлхийн бодлогын тодорхойгүй нөхцөл байдал алтны үнэ улам чангарах, тэр тусмаа дээрх өсөлтөд АНУ-ын үйл хөдлөл, Гриландыг өөрийн болгох санаархал нь ихээхэн нөлөө үзүүлсэн хэмээн шинжээч нар үзэж байна. 

gold_mine_260123 

 

 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.