УУХҮЯ “Экспортод гаргах зэсийн баяжмалын цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна
УУХҮЯ “Экспортод гаргах зэсийн баяжмалын цахим арилжаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна
Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл оролцоно.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны 07 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс Экспортод гаргах зэсийн баяжмалыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр дамжуулан арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд худалдагч, худалдан авагч, бусад оролцогчдод мэдээлэл хүргэх, санал солилцох уулзалтыг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн төлөөлөл оролцоно. Биржээр нүүрс болон төмрийн хүдрийн арилжааг эхлүүлээд байгаа. Энэ онд зэсийн баяжмал болон жоншны арилжааг биржээр дамжуулан зохион байгуулахаар болсон. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.