Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн анхны хэлэлцүүлэг боллоо
2 Өдрийн өмнө
49
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн анхны хэлэлцүүлэг боллоо
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуулийн төслийн үзэл баримтлалын анхны хэлэлцүүлгийг өнөөдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ахалж, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцон санал, байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль 2005 онд батлагдсанаас хойш тодорхой нэмэлт, өөрчлөлтүүд орсон ч өнөөгийн нөхцөлд компанийн болон улсын нөөцийг тодорхой болгох, нөөц бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг нарийвчлах, төрийн байгууллага болон импортлогч компанийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, мөн бүтээгдэхүүний чанарт онцгой анхаарах шаардлага байгааг онцоллоо.
Хэлэлцүүлэгт оролцогчид шатахууны хангамжийн тасалдал, хомсдолоос урьдчилан сэргийлэх цогц эрх зүйн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй, зохицуулалтын давхардал, хийдэл, нэр томьёоны тодорхойгүй байдал, байгууллагуудын уялдаа холбоо сул зэрэг асуудал байсаар байгааг тэмдэглэж, хуулийг цогцоор нь шинэчлэх шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.
Энэхүү хэлэлцүүлэг нь хуулийн төслийн үзэл баримтлалыг бодит нөхцөлд тулгуурлан боловсруулж, салбарын оролцогч талуудын санал, дүгнэлтийг тусгах чухал үе шат боллоо.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.