Ирээдүйн түүхий эд форум тав дахь удаагаа Саудын Арабын нийслэлд зохион байгуулагдаж байна
2 Өдрийн өмнө
140
Ирээдүйн түүхий эд форум тав дахь удаагаа Саудын Арабын нийслэлд зохион байгуулагдаж байна

Саудын Араб улсад жил бүр зохиогддог "Ирээдүйн түүхий эд" форум энэ өдрүүдэд болж байна. Тодруулбал, 2022 оноос хойш өндөр түвшинд зохион байгуулагдах болсон "Future Minerals Forum" тав дахь удаагаа олон улсын хөрөнгө оруулагчид, тус салбарын оролцогч талуудыг нэгэн дээвэр дор нэгтгээд байна. 2026 оны нэгдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Эр-Рияд хотноо уул уурхайн ирээдүйг хэлэлцэх дэлхийн том цугларалт ийнхүү үргэлжилж, дэлхийн топ хөрөнгө оруулагчид, уул уурхайн компани, мэргэжилтнүүд, улс орнуудын Засгийн газрын төлөөлөл, олон улсын байгууллагын өргөн оролцоог хангаж болж байна.

Ойрх Дорнодын улс орнууд газрын тосноос гадна шинэ эрдэс түүхий эдийн эрэлд гарсны илрэл нь "Ирээдүйн түүхий эд" форум юм. Саудын Араб өөрийн байр суурийг бэхжүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, олон улсын уул уурхай, хөрөнгө оруулалтын томоохон төв болох амбийц өвөртлөн цар тахлын сорилттой цаг үед тус арга хэмжээг анх зохион байгуулж байсан. Саудын Араб нь 2030 он хүртэл уул уурхайн салбарт 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсноо зарласан. 

Эрдэс баялгийн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, өсөн нэмэгдэж буй түүхий эдийн эрэлт хэрэгцээг тогтвортой хангах, геологи хайгуулын хөгжлийг тасралтгүй дэмжих, ханган нийлүүлэлтийн сүлжээг оновчтой болгох, нэмүү өртөг шингэсэн уул уурхайн үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргах өргөн агуулга дор энэ удаагийн "Ирээдүйн түүхий эд" форум болж байна. Өнгөрсөн жил Саудын Араб чухал ашигт малтмалын стратегиэ танилцуулж, цэвэр эрчим хүчний томоохон тоглогч болох ойрын зорилтоо зарласан. 

mine_forum_future260115 

mine_forum_2601151

mine_forum_260115_future  

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.