Алтны үнэ бүх цаг үеийн түүхэн дээд цэгт хүрлээ
4 Цагийн өмнө
165
Алтны үнэ бүх цаг үеийн түүхэн дээд цэгт хүрлээ

Алтны үнэ ахин чангарч, унц нь 4600 ам.долларт хүрч өслөө. Ингэснээр бүх цаг үеийн түүхэн дээд ханшийг тогтоож, 2026 оныг өсөлтөөр угтлаа. Өнгөрсөн оны турш алт хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан. Өсөлтөөр хөрөнгө оруулагчдад хамгийн их өгөөж авчирсан металлын 2026 оны төлөв таамгууд ч ихээхэн эерэг дүр зурагтай байна.

Олон улсын геополитикийн тодорхой бус байдал, Америкийн төв банкны үйл хөдлөл, тус банк руу чиглэсэн улс төрийн дарамт шахалт, шинэ удирдлагын томилгоо зэрэг нь алтны ханшийг 4600 руу төвөггүйхэн хүргээд байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.