Тус уулзалтын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааг МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудад танилцуулахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны боломжит түншүүдтэй холбоо тогтоох, ажлын уялдаа холбоог нягтруулах юм.
Мөн Монгол Улсын голлох салбаруудын аж ахуйн нэгжүүдийн мэдээлэлтэй танилцаж, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү уулзалт чухал ач холбогдолтой.
Иймд МҮХАҮТ-ын гишүүн болон сонирхсон байгууллагуудыг уг уулзалтад идэвхтэй оролцож, хөрөнгө оруулагчидтай санал бодлоо солилцон, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг урьж байна.
Уулзалт 2026 оны 01-р сарын 09-ний өдрийн 11:00 цагт МҮХАҮТ-ын Хурлын их танхимд болно.
Холбогдох хаяг:
МҮХАҮТанхим ГХХАГазар: Н. Энхзаяа (99080575)
БНХАУ-ын ЭСЯ: Алтантуяа, Цао Юэ (86856188, 88748067)
Монгол дахь Хятадын Ерөнхий Худалдааны танхим: Б.Эрдэнэ (95085688)