Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ээлжит шуурхайгаар дараах асуудлыг хэлэлцлээ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газруудын ажлын гүйцэтгэл, цаг үеийн мэдээлэлтэй танилцаж, дараах чиглэл, үүргийг холбогдох нэгж, албан тушаалтнуудад өглөө.
Үүнд:
- 2026 онд бүх түвшинд ажлын зохион байгуулалт, гүйцэтгэлийг сайжруулах;
- Бүх газрууд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлж, хамтын ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах;
- Хилийн орчмын хайгуул, судалгааны ажлын талаар санал боловсруулах ажлын хэсэгтэй холбоотой тушаал, шийдвэрийг яаралтай баталгаажуулах;
- Хуулиудын өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотой ажлын хэсгүүд ажлаа эрчимжүүлж хэлэлцүүлгүүд өрнүүлэх;
- Салбарын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг олон нийтэд хүргэх, таниулах, сурталчлах ажлыг эрчимжүүлэхэд нийт албан хаагчид идэвх санаачилгатай оролцох;
- Хугацаа хэтэрсэн албан бичгийг шуурхай шийдвэрлэж, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх;
- Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон Мэргэжлийн зөвлөлтэй холбоотой программ хангамж, шинжээч томилохтой холбоотой асуудлыг сайжруулах саналыг яаралтай боловсруулан танилцуулах;
- Ажлын гүйцэтгэл, үр дүнд анхаарч, төлөвлөсөн ажлуудыг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх;
Мөн шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг хангаж, салбарын үйл ажиллагааг илүү үр ашигтай, нээлттэй, хариуцлагатай байлгахад онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох нэгжүүдэд үүрэг болголоо.