2025 оны дөрөвдүгээр улирлын байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй уул уурхайн ТОП 50 компанийн зах зээлийн нийт үнэлгээ 2.17 их наяд ам.долларт хүрснийг Mining.com мэдээллээ. 2025 оны эхнээс ТОП 50 компанийн үнэлгээ 892 тэрбум ам.доллароор эрс өсжээ. Оны хоёдугаар хагаст өсөлтийн дийлэнх нь бий болсон байна.


