Алтны үнэ дахин шинэчлэгдэж, унц нь 4435 ам.долларт хүрэв
2 Цагийн өмнө
91
Алтны үнэ дахин шинэчлэгдэж, унц нь 4435 ам.долларт хүрэв

2025 оны турш хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсан металл бол алт. Алтны үнэ энэ онд урьд өмнө байгаагүй өсөлтийг үзүүлж, шинэ шинэ амжилт тогтоосон. Өсөлтийн буухиа тасралтгүй үргэлжилж, унц нь 4,435 ам.долларын босго давж, эрдсийн зах зээлийн эрчийг улам нэмсэн.

 АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ удаа дараалан зөөлрүүлж, геополитикийн хурцадмал байдал хэвээр, олон улсын худалдааны тарифын маргаан намжаагүй нь алтны үнийг 1979 оноос хойших бүх цаг үеийн өсөлтөө эвдэх, улмаар унц нь 5000 ам.долларт хүрэх итгэлийг хөрөнгө оруулагчдад өгсөн билээ.

2026 оны алтны үнийн төсөөлөл ихээхэн өөдрөг, хүрэх өсөлтийн цэг нь 5000 ам.долларт дөхөж байгаа.  Америк эдийн засгийн өсөлтөө дэмжих мөнгөний бодлогыг  өмнөө тавьж, хүүгээ дахин бууруулна гэсэн хүлээлт зах зээлд дийлж байгаа. Энэ байдал нь алтны үнийн өсөлтийн шинэ хөшүүрэг болж буй. Үүнээс гадна дэлхийн төв банкууд алтны нөөцөө нэмэгдүүлэх, алтны худалдан авалтыг үргэлж ихээр хийсээр байгаа нь дээрх байдалд хүчтэй нөлөөлж байна. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.