Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгохгүй сумдын жагсаалт
2025.12.23
653
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгохгүй сумдын жагсаалт

Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ”, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 58 дугаар хуралдааны тэмдэглэлийн 4 дэх заалтын хүрээнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг цахимжуулах эрх зүйн болон техникийн орчин бүрдүүлэх, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлого” нэртэй дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд, МУ-ын Засгийн газрын 2018-08-08-ны өдрийн 243 дугаар тогтоолоор 8.4 сая га талбай, 2023-07-05-ны өдрийн 268 дугаар тогтоолоор 2.1 сая га талбай, 2023-12-13-ны өдрийн 447 дугаар тогтоолоор баталсан 6.5 сая га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгоход Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран төрийн худалдан авах ажиллагааны цахим системд https://tender.gov.mn нэмэлт модуль хөгжүүлэлтийн ажил хийлгүүлж цахим сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар зөвлөмжөөр цахим хэлбэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо сум, дүүргийн нутаг дэвсгэрийн 15 хувиас хэтрүүлэхгүй байхыг зөвлөсөн. Уг зөвлөмжийг харгалзан батлагдсан талбайн хүрээнд холбогдох хууль журмын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтуудыг зохион байгуулж байна.

Зөвлөмжийн хүрээнд  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгохгүй сумдын жагсаалт

Аймаг

Сум

Сумын газар нутгийн           хэмжээ (га)

Тусгай зөвшөөрлийн Талбайн хэмжээ (га)

Тусгай зөвшөөрлийн нутаг дэвсгэрт  эзлэх хувь

1

Баян-Өлгий

Алтанцөгц

179,588.70

52,025.18

28.97

2

Баян-Өлгий

Сагсай

319,528.46

55,562.25

17.39

3

Баянхонгор

Баян-Овоо

320,275.71

63,773.42

19.91

4

Булган

Баяннуур

100,514.61

19,205.11

19.11

5

Говь-Алтай

Бигэр

384,809.13

59,113.16

15.36

6

Говьсүмбэр

Шивээговь

89,806.65

27,285.80

30.38

7

Дархан-Уул

Шарынгол

9,570.67

3,294.19

34.42

8

Дорноговь

Дэлгэрэх

481,323.05

85,109.27

17.68

9

Дорноговь

Даланжаргалан

402,362.16

62,309.89

15.49

10

Дундговь

Өндөршил

485,642.50

102,986.16

21.21

11

Дундговь

Гурвансайхан

546,057.79

85,836.98

15.72

12

Завхан

Завханмандал

360,411.26

78,625.07

21.82

13

Орхон

Жаргалант

56,690.92

12,020.02

21.20

14

Орхон

Баян-Өндөр

27,827.76

5,587.46

20.08

15

Өвөрхангай

Хайрхандулаан

412,703.25

64,439.39

15.61

16

Өмнөговь

Цогтцэций

728,727.73

116,743.29

16.02

17

Сэлэнгэ

Орхонтуул

293,013.31

47,162.13

16.10

18

Төв

Баянжаргалан

288,203.80

81,462.00

28.27

19

Төв

Сүмбэр

34,976.92

8,315.44

23.77

20

Төв

Баян

296,783.54

57,013.11

19.21

21

Увс

Өлгий

238,197.08

40,927.31

17.18

22

Хэнтий

Бор-Өндөр

15,137.87

3,943.65

26.05

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.