PDAC 2024 чуулга уулзалт дэлхийн уул уурхайн салбарын шинэ хандлагыг тодорхойлно
PDAC 2024 чуулга уулзалт дэлхийн уул уурхайн салбарын шинэ хандлагыг тодорхойлно
PDAC 92 дахь удаагаа Канадын Торонто хотод ирэх сарын 3-6-нд зохион байгуулагдана.

Дэлхийн уул уурхайн салбарын хамгийн том цугларалт, хөрөнгө оруулагчдын уулзах цэг PDAC 92 дахь удаагаа Канадын Торонто хотод 2024 оны 3 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Монгол Улс энэхүү Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалтад жил бүр идэвхтэй оролцож, өөрийн орны уул уурхайн бодлого, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын орчин, түүний шинэчлэл, шинэ төслүүдээ танилцуулж ирсэн.

Хөрөнгө оруулагчдад хүрч ажиллах, олон улсын уул уурхайн чиг хандлага, зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлох PDAC 2024 чуулга уулзалт нь энэ жил критикал минерал, түүний эрэлт хэрэгцээ, хайгуул, хөрөнгө оруулалт, ирээдүйтэй төслүүдийг хэлэлцэх, танилцуулах юм.

Цэвэр эрчим хүчний шилжилт, түүнийг хурдасгах түүхий эдүүд арга хэмжээний гол сэдэв, хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байхаар байна.

PDAC 2024 чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци нь хувийн хэвшлийн төлөөллүүдтэй хамтран үзэсгэлэнгийн талбай гаргаж, Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах ажлыг уламжлал ёсоор зохион байгуулна. 

 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.