Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшинг дэд сайдаар томилсны дагуу тэрбээр ажлаа хүлээн авлаа. Түүний товч танилцуулгыг хүргэж байна.
•1979-1987 онд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 8 жилийн сургууль,
•1987-1989 онд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 10 жилийн сургууль,
1989-1991 онд Завхан аймгийн Хөгжлийн технологийн коллеж,
•1994-1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль,
•2005-2007 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургууль,
•2008-2010 онд Удирдлагын академи,
•2012-2013 онд Удирдлагын академийг тус тус төгссөн.
•Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.
•1992-2002 онд Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтэст татварын улсын байцаагч,
•2002-2004 онд Үндэсний татварын ерөнхий газарт татварын улсын байцаагч,
•2004-2008 онд Үндэсний татварын ерөнхий газарт татварын улсын ахлах байцаагч,
•2008-2013 онд Нийслэлийн татварын газарт хэлтсийн дарга,
•2017-2025 онд “Буянт богд трейд” ХХК-ийн захирлаар ажилласан.