"Ботгонд Бонус" хөтөлбөрийг 11 дэх жилдээ МАК хэрэгжүүлж байна
"Ботгонд Бонус" хөтөлбөрийг 11 дэх жилдээ МАК хэрэгжүүлж байна
Хөтөлбөр Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийг хамарч, нийт 5 сумын тэмээн сүргийн тоо жил бүр тогтмол өсөж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд МАК компани нийт 628 сая төгрөгийн урамшуулал олгоод байна.

Монголын Алт МАК компани нь дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээн сүргийн тоо толгойг өсгөх зорилготой "Ботгонд Бонус" хөтөлбөрийг 11 дэх жилдээ хэрэгжүүлж байна. Хөтөлбөр Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийг хамарч, нийт 5 сумын тэмээн сүргийн тоо жил бүр тогтмол өсөж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд МАК компани нийт 628 сая төгрөгийн урамшуулал олгоод байна.

Монголын Алт МАК компани 2023 оны байдлаар нийт 4000 гаруй ажлын байр бий болгож, 1,200 гаруй ханган нийлүүлэгчээс худалдан авалт хийж, нийгмийн хариуцлагын 100 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэн улс, орон нутгийн төсөвт 2.1 их наяд төгрөгийн татвар, хураамж төлжээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.