Монголбанк 11 дүгээр сард 899.5 кг үнэт металл худалдан авлаа
12 Цагийн өмнө
131
Монголбанк 11 дүгээр сард 899.5 кг үнэт металл худалдан авлаа

Монголбанк 2025 оны 11 дүгээр сард 899.5 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 13.6 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 760.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,665.1 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал  14.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

gold12-1 

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны   11 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 467,367.93 төгрөг байв.

gold12-2 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.