Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
4 Өдрийн өмнө
194
  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы энэ 7 хоногийн хуралдаанаар хэлэлцэх нийгэм, эдийн засаг, уул уурхайн асуудлын тов, дараалал

/2025.12.01-12.05/

Даваа гараг /2025.12.01/

Төсвийн байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдаан, 

  • “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох” асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, "Их засаг" танхим, 

  • Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Мягмар гараг /2025.12.02/

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, 

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан,

Хууль зүйн байнгын хороо, 

Өргөдлийн байнгын хороо, "Үндсэн хууль” танхим,  

  • Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцэх
  • Иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар /Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэнээс ирүүлсэн өргөдлийн тухай/, 

Төрийн байгуулалтын байнгын хороо, "Их Эзэн Чингис хаан” танхим, 

Лхагва гараг /2025.12.03/

УИХ-ын даргын 2025 оны 315 дугаар захирамжаар байгуулагдсан, Ажлын хэсгийн хуралдаан, 

  • Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийг дэмжих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулж танилцуулах, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

УИХ-ын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан, Ажлын хэсгийн хуралдаан, 

  •   Эрчим хүчний салбарын шинэтгэлийн хүрээнд Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан, 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, 

  • Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсох,
  • Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/Засгийн газар 2025.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,

Эдийн засгийн байнгын хороо,

Пүрэв гараг /2025.12.04/

Чуулганы нэгдсэн хуралдаан, "Их хуралдай" танхим, 

  • Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

Баасан гараг /2015.12.05/

Чуулганы нэгдсэн хуралдаан, "Их хуралдай" танхим, 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.