УИХ-ын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
2 Цагийн өмнө
82
УИХ-ын гишүүд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
 
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж, үндсэн цехүүд, технологийн процесс болон үйлдвэрлэлийн нөхцөл байдалтай танилцжээ. УИХ-ын гишүүдэд үйлдвэрийн өнөөгийн хүчин чадал, хэрэгжүүлж буй томоохон төслүүд, бүтээмжийн өсөлт болон эдийн засгийн үр өгөөжийн талаар үйлдвэрийн удирдлагууд мэдээлэл өгч, цаашдын бодлого, хөгжлийн чиглэл, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцсон байна.
 
Эрдэнэт үйлдвэр 2024 онд 41 сая тонн хүдэр олборлож, 38 сая тонныг боловсруулсан бөгөөд геологийн нөөцийн хувьд цаашид 55 жил тогтвортой ажиллах боломж бүрдсэн. Хүдрийн агуулга буурсан ч олборлолт, боловсруулалтын хүчин чадлыг тогтмол нэмэгдүүлж, сүүлийн жилүүдэд 40 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүрсэн талаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон онцолжээ. 
 
Түүнчлэн, эдийн засгийн үзүүлэлтэд ч илүү анхаарал хандуулж, сүүлийн гурван жилийн дунджаар үйлдвэрийн борлуулалтын орлого 4 их наяд төгрөгт хүрсэн, улс, орон нутгийн төсөвт жилд 1.8 их наяд төгрөг төвлөрүүлж, цэвэр ашиг ойролцоогоор 700 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна. Үүнд хүдрийн хатуулаг, эрчим хүч, материалын зардал нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгааг мөн дурджээ. 
 
erdenet_mine_2511186 
erdenet_mine_2511181
 
erdenet_mine2511183
 
erdenet_mine_2511185
 
Эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ 
 
   
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.