Уурхайн машин механизмын ашиглалтын техникч мэргэжлээр суралцах боломжийг бүрдүүллээ
ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехникийн коллежид төр хувийн хэвшлийн түншлэлд суурилсан Холбооны бүгд найрамдах Герман улсын Эдийн Засгийн хөгжлийн яам, Боловсролын яам, ажил олгогч компаниудын хамтарсан төслийн хүрээнд “Уурхайн машин механизмын ашиглалтын техникч” мэргэжлээр суралцах боломжийг бүрдүүллээ.
Төслийн зорилго нь хүнд машин механизмын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байрыг бий болгох юм. Хөтөлбөрт хамрагдсан нийт оюутнуудын 80 гаруй хувь нь Өмнөговь аймгаас сонгогдон суралцаж байгаа нь уул уурхайн хүнд машин механизмын салбарын боловсон хүчнийг орон нутгаасаа бэлтгэн ажлын байраар хангах нөхцөл бүрдэж байгаагаараа онцлог болж байна.
Хосолсон сургалт нь онолын мэдлэг эзэмших, хамтрагч компаниудад ажлын байрны дадлага хийх буюу ажиллангаа суралцах, төгсөөд шууд ажлын байранд гарах боломжийг олгох давуу талтай сургалтын хэлбэр юм.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ