“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ энэ 7 хоногт хуралдах товтой байна
11 Цагийн өмнө
229
“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ энэ 7 хоногт хуралдах товтой байна

"Оюу толгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ 7 хоногт хуралдах товтой байна. Төлөөлөн удирдах зөвлөл хурлаараа хэд хэдэн чухал асуудал хэлэлцэх бөгөөд үүнд гүйцэтгэх захирлын томилгоо багтжээ. Одоогийн удирдлага Дэйрдрэ Лингенфелдэр үүрэгт ажлаа ирэх сард хүлээлгэн өгөхөөр болсон тул шинэ захирлын сонгон шалгаруулалт компанийн түвшинд өрнөж эхлээд байгаа юм.

"Рио Тинто" групп болон Монгол Улсын Засгийн газар хооронд “Оюутолгой” төслийн зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах яриа хэлэлцээр үргэлжилж буй.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт өнгөрсөн долоо хоногт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон юм. Энэ үеэр “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилж байх нь Монголын Улсын ашиг сонирхлыг бүрэн төлөөлөхөд чухал алхам гэдгийг Засгийн газрын тэргүүн илэрхийлээд байгаа. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.