Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Ерэн-Өлзийг томиллоо
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ерэн-Өлзийг Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоолоор Төрийн нарийн бичгийн даргын албанд томиллоо.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ажлын өндөр амжилт хүсээд Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх чадвар төрийн албанд ажилласан туршлага, төрийн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан мэдлэг чадвар, төрийн албаны мерит зарчмаар шатлан дэвшиж, 2004 оноос хойш ажилласан мэргэжлийн ур чадвартай төрийн албан хаагч гэдгийг нь хэлсэн үгэндээ онцолсон юм.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Батмөнхийн Ерэн-Өлзийгийн хувьд 1998 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 3 дугаар 10 жилийн сургууль, 2003 онд Монгол Улсын Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийг Цахилгаан системийн автоматжуулалтын инженер, 2014 онд Австрали улсын Сиднейн Технологийн их сургуульд Эрчим хүчний бодлого төлөвлөлт мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.
2004-2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрчим хүчний газрын харьяа Эрчим хүчний сургалтын төвд инженер багш, 2005-2009 онд Түлш эрчим хүчний яамны харьяа Эрчим хүчний судалгааны төвд судлаач, инженер, 2009-2010 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрчим хүчний газрын Судалгаа, мэдээлэл, үнэлгээний хэлтэст мэргэжилтэн, 2010-2012 онд Эрдэс баялаг, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газар мэргэжилтэн 2012-2025 онд Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газарт ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан.