Эрдэнэт үйлдвэр он гарсаар нийт 30766 тонн зэсийн баяжмал экспортод ачуулжээ
Эрдэнэт үйлдвэр он гарсаар нийт 30766 тонн зэсийн баяжмал экспортод ачуулжээ
Уулын цул гаргалт 105 хувь, хөрс хуулалт 109 хувь, хүдэр олборлолт 101 хувиар тус тус биелжээ.

"Эрдэнэт үйлдвэр" сарын эхний 20 хоногт нийт 30766 тонн зэсийн баяжмал экспортод ачуулсан байна. Ачигдсан зэсийн баяжмалын чанар 22.33 хувь, молибдены баяжмалын чанар 50.54 хувьд хүрч, төлөвлөгөө 101.5-105.3 хувиар биелжээ.

Дээрх хугацаанд уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр биелүүлэн ажиллаж, уулын цул гаргалт 105 хувь, хөрс хуулалт 109 хувь, хүдэр олборлолт 101 хувиар тус тус биелсэн байна. Энэ хугацаанд 2 сая 80.8 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөг 101.7 хувиар биелүүлээд байна.

Түүнчлэн, хүдэр дэх зэсийн агуулга 0.380 хувь, молибдены агуулга 0.0152 хувь, зэсийн металл авалт 88.90 хувь, молибдены металл авалт 63.50 хувьтай буюу эдгээр үзүүлэлтүүд 101-130 хувиар биеллээ. 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.