115 МВт-ын нарны цахилгаан станцыг 6 байршилд барьж, санхүүжүүлэх ашиглагчийг шалгаруулна
Монгол Улсад батарей хуримтлуур бүхий нарны эрчим хүчний үүсгүүрийн чиглэлд Азийн хөгжлийн банк /АХБ/ зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр болсныг Эрчим хүчний яам мэдээллээ.
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ерэн-Өлзий АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч бөгөөд захирал Шэннон Коулин нар харилцан тохиролцож /2025.10.28/ өнөөдөр зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд Монгол Улсын эрчим хүчний системд 65 МВт/ 237 МВт.цаг батарей хуримтлуурын систем бүхий 115 МВт-ын нарны цахилгаан станцыг алслагдсан 6 байршилд төслийг барьж, санхүүжүүлэх ашиглагчийг шалгаруулах юм.
Монгол Улс Нарны станцын төслийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлснээр тариф буурах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн оролцоо нэмэгдэх чухал ач холбогдолтой билээ.
Эх сурвалж: Эрчим хүчний яам