Даланзадгадад барих 50 МВт-ын дулааны цахилгаан станцын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг баталлаа
18 Цагийн өмнө
128
Даланзадгадад барих 50 МВт-ын дулааны цахилгаан станцын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг баталлаа
Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд баригдах 50 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамаар албан ёсоор батлагдлаа. Энэхүү шийдвэр нь төслийн хэрэгжилтийн дараагийн шат руу шилжих үндсэн нөхцөлийг бүрдүүлж, аймгийн эрчим хүчний хангамжийг сайжруулах стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажилд чухал алхам гэдгийг онцоллоо. 
 
Шинэ станц ашиглалтад орсноор:
• Аймгийн төв болон баруун бүсийн зарим сумдын цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлж, одоогийн төвийн системээс хамааралтай байдлыг бууруулна.
• Аж үйлдвэрийн хөгжил, уул уурхайн бүсийн эрчим хүчний хэрэгцээг дотоодоос хангах боломж бүрдэж, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлнэ.
• Орчны бохирдлыг бууруулах, дэвшилтэт технологийн үнс баригч системтэйгээр төлөвлөгдсөн тул байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө хязгаарлагдмал байна.
• Орон нутагт шинэ ажлын байр бий болох, барилгын болон ашиглалтын үе шатанд инженер, мэргэжилтэн, ажилчдын орон нутгийн оролцоо нэмэгдэх нь нийгэм, эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой.
• Халаалт, дулааны найдвартай эх үүсвэртэй болох, өвлийн улиралд дулаан тасрах, даралт буурах асуудал шийдэгдэнэ.
 
Тус төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоолын дагуу орон нутгийн бондын хөрөнгөөр санхүүжих бөгөөд Өмнөговь аймгийн эрчим хүчний дэд бүтцийг шинэ түвшинд хүргэх, бүс нутгийн хөгжлийн гол хөшүүрэг болох стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. 
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.