“China Mining 2025” арга хэмжээний үзэсгэлэнгийн хэсэгт Монгол Улс анх удаа улсаа сурталчлан оролцож байна
2 Өдрийн өмнө
75
“China Mining 2025” арга хэмжээний үзэсгэлэнгийн хэсэгт Монгол Улс анх удаа улсаа сурталчлан оролцож байна
“China Mining 2025” арга хэмжээний үзэсгэлэнгийн хэсэгт Монгол Улс анх удаа улсаа сурталчлан оролцож байна.
Монголын үзэсгэлэнгийн талбайд Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Хөрөнгийн Бирж болон Эрдэнэс Монгол Нэгдэл сурталчилгаагаа байршуулан хамтын ажиллагааны боломжуудаа танилцуулж байна.
 
“China Mining 2025” үзэсгэлэн өмнөх жилүүдийнхээс илүү өргөн хүрээтэй, нарийвчилсан бүтэцтэй зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд ухаалаг олборлолт, геологийн судалгаа, хайгуулын тоног төхөөрөмжийн зориулалтын бүсүүд нээгджээ. Үзэсгэлэн голчлон дижитал уурхай болон ногоон технологийн инновацад чиглэж байна.
 
Мөн энэ үеэр ашигт малтмалын эрхийн хоёрдогч зах зээлийн худалдааны туршилтын платформ нээгдэж, уул уурхайн төслийн ил тод жагсаалт, шинэлэг дуудлага худалдааны загваруудыг санал болгох аж. “Интернэт+Уул уурхай”-г уялдуулсан энэхүү систем нь нөөцийн хуваарилалтыг оновчтой болгож, хоёрдогч зах зээлийг идэвхжүүлэх зорилготой.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.