“CHINA MINING 2025” олон улсын уул уурхай, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт эхэллээ
Олон улсад үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний гинжин хэлхээ хурдацтай өөрчлөгдөж, уул уурхайн салбар шинэ хөгжлийн үе шатанд шилжиж байна. Энэ шилжилтийн гол хандлагыг тодорхойлсон Хятадын Уул уурхайн хурал, үзэсгэлэн буюу China Mining-2025 “Харилцан нэгдэж, хамтран холбогдож, бүгдээрээ бүтээж, хамтдаа хүртье” уриан дор 10 дугаар сарын 23–25-ны өдрүүдэд Тяньжин Мэйжиан Олон улсын хурлын төвд зохион байгуулагдаж, Монгол Улсын төлөөлөгчид тус арга хэмжээнд хоёр удаагаа оролцож байна.
27 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээг БНХАУ-ын Байгалийн баялгийн яам, Тяньжин хотын Ардын Засгийн газар, болон Хятадын Уул уурхайн ассоциаци хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 40 гаруй улс орон, бүс нутгийн 10 мянга орчим төлөөлөгч оролцож байна. Тус арга хэмжээ нь нийт 4 дээд түвшний форум, 1 үндсэн хуралдаан, 16 сэдэвчилсэн хэлэлцүүлэг, 8 улсын танилцуулах арга хэмжээнээс бүрдэж байна.
Үзэсгэлэнгийн хувьд зохион байгуулагдсан цагаасаа хойш хамгийн том хэмжээтэй буюу 50,000 м² талбайг хамарч, 27 улс болон бүс нутгийн 500 орчим компани оролцож байна.