Уурхайчдын өдөр тутмын байнгын хэрэглээ болж, тэдний итгэлийг хүлээсэн брэнд бол Rockrooster. Зөвхөн уул уурхайгаар зогсохгүй барилга, зам, тээвэр, мөн аяллын хэрэгцээнд тус брэндийг өргөн хэрэглэж байна. Rockrooster нь 1980 онд анх бий болж, энэ цаг мөчөөс хэрэглэгчдэд хүрч, Австрали, Америк, Шинэ Зеланд зэрэг дэлхийн 30 гаруй оронд бүтээгдэхүүнээ худалдаалж, улмаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд чанар, стандартаараа тэргүүлэх ажлын гутлын брэнд болж чадсан юм.
"Ажлын гутлын хаан" хэмээх тодотголыг хэрэглэгч, харилцагчдаас өөртөө авсан Rockrooster брэндийг Монголд 2017 онд цор ганц албан ёсны онцгой эрхт дистрибьютер бүхий эрхийг авсан “Рокрүүстэр Монголиа” ХХК худалдаалж эхэлсэн түүхтэй билээ. Тус компани өнөө Монголын уул уурхай, барилга, зам, тээвэр зэрэг салбарын 2500 гаруй байгууллагатай байнгын тогтвортой хамтран ажиллаж, байгууллага болон хэрэглэгчдэд хамгийн түргэн шуурхай үйлчлэн, дэлхийн брэндийг өргөн сонголттой хүргэж байна.
“Уул уурхайн 7 хоног”-ийн үеэр зохион байгуулсан олон улсын үзэсгэлэнгийн хамгийн эрэлттэй бараа бөгөөд олныг өөртөө татсан харилцагч байгууллага бол “Рокрүүстэр Монголиа” ХХК байсан юм. Тус компанийн үзэсгэлэнгийн бүүт олон хүний хөлд дарагдсан гэж хэлж болно. Rockrooster брэндийг олон жил хэрэглэж дадсан байгууллага болон уурхайчид, харилцагчид намар болон өвлийн ажлын гутал авахаар ирж, зарим нь аяллын гутал мөн худалдан авч байлаа. Хэрэглэгчдэд танигдсан, итгэлийг нь олсон брэнд гэдэг үнэнч харилцагч, худалдан авагчтай, цаг хугацаа улирах тусам чанар, чансаагаар ялгарч байдаг гэдгийг тус брэнд харуулж байсан юм.
Ажлын гутал аюулгүй, чанартай, эдэлгээ даахаас гадна хөлийн эрүүл мэндэд ээлтэй байх ёстой. Энэ шаардлагыг Rockrooster брэнд хангадаг учраас сонгодог гэж олон харилцагч, хэрэглэгч итгэл төгс хэлж байлаа. Тав тухыг мэдрүүлдэг гэж нэмж онцолж байсан юм.
Өвлийн хүйтэн өдрүүд ойртож буй учраас Rockrooster брэндийг бид онцлон сурвалжиллаа.
Rockrooster брэндийн 45 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тус брэндийн ажлын гутлуудын бусдаас ялгарах гол давуу тал нь Европ болон Австрали улсын хамгаалалттай ажлын гутлын стандартуудыг бүрэн хангасанд байгаа юм. Тэрчлэн дэлхийд цор ганц байдаг COMFORT MEMO патентыг Rockrooster брэндийн ажлын гутлууд эзэмшдэг. Энэ нь тав тухын технологийг нэвтрүүлсэн гэдгийг баталж өгдөг. Тийм ч учраас Rockrooster брэндийн бүх ажлын гутлууд хөлд маш эвтэйхэн, Монгол хүний хөлийн онцлогт тохирсон нум дэмжигчтэй, тухтай зөөлөн улавчтай байдаг.
“Рокрүүстэр Монголиа” ХХК нь Монголынхоо хэрэглэгчдэд дэлхийн стандартын ажлын гутлыг маш боломжийн үнээр нэмэлт дагалдах цогц бэлгийн хамт нийлүүлж, дистрибьютер компанийн давуу талуудыг улам тодотгох, улмаар бодит өгөөжийг хэрэглэгчдэд хүртээх, хөдөлмөр хамгааллын гутлын зах зээлд жишиг тогтоож, түүчээлэн ажиллаж байна.
Rockrooster брэндийн цор ганц албан ёсны онцгой эрхт дистрибьютер бүхий эрхийг авсан “Рокрүүстэр Монголиа” ХХК нь бүх ажлын гутлууддаа нэмэлтээр чийг татахгүй, 100 хувийн арьсан улавч, Coolmax технологийн Rockrooster амьсгалдаг оймс, нэмэлт үдээс зэргийг цогцоор нь дагалдуулж өгдөг Монголд зарагдаж буй цор ганц ажлын гутал гэдгээрээ ялгардаг.
“Рокрүүстэр Монголиа” ХХК нь 2019 оноос эхлэн Монголд анх удаа ажлын гутал болгондоо нэмэлт үдээстэй болгосон төдийгүй 2021 оноос эхлэн зөвхөн Америк, Австралийн хэрэглэгчдэд нэмэлт Coolmax оймстой хүрдэг байсныг Rockrooster брэндийн багийнхантай зөвшилцөж чадсаны үр дүнд Монголын хэрэглэгчдэдээ бүх гутлаа нэмэлт оймстой авах боломжийг бүрдүүлсэн, ингэснээр дээрх боломжууд бүрдсэн аж.

"Бороо гоулд" компанийн Байгаль орчны мэргэжилтэн Л.Өнөболд:
-Rockrooster брэндийн ажлын гутлыг миний хувьд хэрэглээд багагүй хугацаа өнгөрч байна. Манай хамт олны сонголт. Өмсөхөд үнэхээр хөлд эвтэйхэн, тухтай санагддаг. Дээр нь чанартай, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж өгсөн. Мөн нум дэмжигчтэй. Тийм болохоор хэрэглэгчийн хувьд сэтгэл хангалуун байдаг. Уурхайд, хээр хөдөө их удаан хугацаагаар ажилладаг, тэр тусмаа байгаль орчны мэргэжилтнүүд бол явган алхах шаардлага их гардаг. Ийм нөхцөлд гутал хөл эвтэйхэн байх хамгаас чухал. Энэ шаардлагыг Rockrooster брэнд хангадаг учраас өмсөх дуртай.
"Трансвест Монголиа" ХХК-ийн ХАБ-ын инженер Ш.Батсуурь:
-Миний хувьд уул уурхайн салбарт 34 дэх жилдээ ажиллаж байна. Манай ХАБ 2018 оноос судлаад ажилчиддаа хамгийн тохиромжтой гутал “Рокрүүстэр Монголиа” юм байна гээд авч өгдөг болсон. Rockrooster ажлын гутлын таван шаардлагыг хангадаг. Хоншоор болон шагайны хамгаалттай байх ёстой. Дээр нь улан дээрээ хадаас болон өөр бусад гаднын биет орохоос сэргийлсэн ямар нэгэн хатуулгатай байх гэх мэт эдгээр шаардлагыг Rockrooster хангадаг. Манай компани одоо захиалж хэрэглээд 6, 7 жил болж байна. Хөлд өмсөөд явахад тухтай, эвтэйхэн. Сайн гутал гэж хэлнэ.
"Мэйжор Дриллинг Монгол" компанийн Худалдан авах хангамжийн ажилтан Баянжаргал:
-Рокрүүстэрийг 2017 оноос мэднэ. Ажилчид маань удаан хугацаагаар зогсож ажилладаг, тийм болохоор ажлын гутал маш чухал байдаг. Аюулгүй байдал нэн тэргүүнд хамгийн чухал. Чанартайг нь бид нар хаанаас болж болох гэвэл Рокрүүстэрт байна. Манайд ер нь ажлын гутлын сонголт тааруу байх гэдэг. Рокрүүстэрийн хувьд сонголт өргөн. Нэгт чанар, хоёрт үнэ, гуравт сэтгэл ханамж гэдэг байдлаар Рокрүүстэр брэнд, "Рокрүүстэр Монголиа"-тай манайх хамтарч ажлаад 3 жил гаруй болж байна.
Танд хэрэгтэй мэдээлэл энд байгаа шүү...
Сайны хажуугаар саар гэгчээр манайд Rockrooster брэндийн хулхи дуураймал гутлууд мэр сэр харагдах болсон. Энэ нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж, олон улсад танигдсан брэндийг нэрийг сэвтээх гэдэг. Тиймээс хулхи, ориг жинхэнэ гэдгийг богино хугацаанд, хамгийн хялбар аргаар хэрхэн яаж таньж байж худалдан авалтаа хийх вэ, үүнд дараах зөвлөгөө эхний ээлжинд тусална.
Эдгээр мэдээллийн төгсгөлд та сонголтоо хийхээр шийдсэн бол Rockrooster брэндийн цор ганц албан ёсны онцгой эрхт дистрибьютер бүхий эрхийг авсан “Рокрүүстэр Монголиа” ХХК-тай холбогдох утасны дугаарыг санал болгож байна.
8801-1680, 8810-0396