12 дахь удаагийн Олон улсын эрдэс баялаг, уул уурхайн чуулга уулзалт (IMARC 2025) албан ёсоор нээлтээ хийлээ
7 Цагийн өмнө
65
12 дахь удаагийн Олон улсын эрдэс баялаг, уул уурхайн чуулга уулзалт (IMARC 2025) албан ёсоор нээлтээ хийлээ
Монголыг хөрөнгө оруулагчдад ойртуулах, дахин таниулах, тэдний анхааралд авчрах нэгэн томоохон арга хэмжээ бол Австралийн Олон улсын уул уурхайн чуулга уулзалт билээ. Тус арга хэмжээ Сидней хотод 2025 оны 10-дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
 
Чуулга уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци төр болон хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгжийн хамтаар үзэсгэлэнгийн талбай гаргаж оролцож байгаа юм.
 
Үзэсгэлэн болон "Монгол өдөр" салбар хуралдаанаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж байна. Монголын үзэсгэлэнгийн талбайгаар зочлохыг хүсвэл E07 бүүтээр хүрэлцэн ирнэ үү.
 
mine_mongolia_251021_aus 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.