Экспорт 10.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар буурлаа
11 Цагийн өмнө
115
Экспорт 10.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар буурлаа

Үндэсний статистикийн хороо 2025 оны эхний 9 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. 

Экспорт 2025 оны эхний 9 сард 10.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар буурлаа. Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүн нийт экспортын 93.4 хувийг эзэллээ. Гадаад худалдааны тэнцэл 2025 оны эхний 9 сард 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.0 тэрбум ам.доллароор буурсан байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар буурч, боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 7.7 хувиар өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 30.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар буурсан байна. 

Гадаад худалдааны тэнцэл 2025 оны эхний 9 сард 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.0 тэрбум ам.доллароор буурсан байна.

mine_251018 mine_2510181 

Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.