“Монголын Геологи-86” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна
“МОНГОЛЫН ГЕОЛОГИ-86” эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн хурлын танхимд зохион байгуулагдаж байна.
Геологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 65 жилийн ой, Монголын Геологичдын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал Минерлоги, бодисын судалгаа, Региональ геологи, гектоник гэсэн хоёр сэдвийн хүрээнд болж байгаа юм.
"Минерлоги, бодисын судалгаа" хэсгийг Монгол Улсын Ардын багш, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Лхамсүрэн багшийн 90 насны ойд хүндэтгэл үзүүлэн зохион байгуулж байгаа бол "Региональ геологи, гектоник" сэдвийг Монгол Улсын Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Бямбын 85 насы ойд зориулсан юм.
"Монголын Геологи-86" эрдэм шинжилгээний хурлын нээлтийн үйл ажиллагаанд Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг, Монголын геологийн холбооны Гүйцэтгэх захирал М.Ариунболд, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль болон МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн удирдлагууд оролцсон юм.
Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг "Өчигдөр-Геологи-Маргааш" сэдвээр үндсэн илтгэлийг хэлэлцүүллээ. "Ахмад үеийн геологичид маань аливаа бэрхшээл саадыг даван туулж, хүнд нөхцөлийг үл ажран ажиллаж, манай улсын зэс, нүүрс, алт, флюорит, уран, төмөр, газрын ховор элемент, нефтийн олон арван ордын нээлтийг хийж, Монгол орны геологийн судалгааг дэлхийн түвшинд гаргасан билээ. Энэ амжилт бол нэгэн цагийн хөдөлмөр биш-үе үеийн судлаачдын ухаан, тэсвэр, тэвчээр, хичээл зүтгэлийн үр дүн юм" хэмээн илтгэлдээ онцлоод, "Өнөөдөр Үндэсний Геологийн Алба нь Монгол орны газар нутгийг бүрэн хамарсан геологийн суурь мэдээлэлтэй улс болох зорилт тавин ажиллаж байна. Мөн бид геологийн судалгааны үр дүнг зөвхөн эрдэс баялгийн судалгааны зорилгоор бус, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн шийдвэр гаргалтад шууд ашиглахуйц нэгдсэн систем болгон хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна" гэдгийг тодотголоо.
Өнөөдөр дэлхийн геологийн шинжлэх ухаан “эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил”-ийн шинэ эринд орж байна. Уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засаг, дижитал хувьсгалын нөлөөгөөр нэн эрэлттэй эрдэс баялгийн бүтэц өөрчлөгдөж, критикал буюу стратегийн ашигт малтмалын эрэл хайгуул дэлхийн улс орнуудын өрсөлдөөний шинэ талбар болж байна" гэж ҮГА-ны дарга Н.Мөнхбилэг хэллээ.