УИХ-ын 13 дахь дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа огцрох өргөдлийг УИХ-аар хэлэлцэн 112 гишүүнээс 102 нь түүнийг огцруулах нь зүйтэй гэж үзлээ. Ингэснээр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцорсонд тооцож, дараагийн дарга сонгогдох хүртэл УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа түр орлон гүйцэтгэгчээр ажиллахаар болов.
Монголын ардчилсан төрийн түүхэнд нэг өдөр УИХ-ын дарга болон Ерөнхий сайд огцорч байсан анхны тохиолдол энэ удаагийнх болж байна.