“ЗАЛУУ СУДЛААЧ-2025” эрдэм шинжилгээний бага хурал болно
9 Цагийн өмнө
90
“ЗАЛУУ СУДЛААЧ-2025” эрдэм шинжилгээний бага хурал болно
Монгол Улсын ууган геологич, геологи-эрдэс судлалын шинжлэх ухааны доктор Жалцавын Дүгэрсүрэнгийн нэрэмжит “ЗАЛУУ СУДЛААЧ-2025” эрдэм шинжилгээний бага хурал 2025 оны 11дүгээр сарын 07-нд болох гэж байна. Геологийн салбарын залуу судлаачид, геологичид болон оюутнуудыг уг эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна. Геологийн салбарт ажиллаж буй залгамж үе, чадварлаг залуу эрдэмтдийг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, санал бодлыг солилцох, хамтын ажиллагааны чиглэлийг шинэ шатанд гаргахад эрдэм шинжилгээний хурлын зорилго оршиж ирсэн.
 
"ЗАЛУУ СУДЛААЧ-2025" эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Геологийн хүрээлэн, "ВелсМон" ХХК, Дүгэрсүрэн Сан, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, МУИС-ийн ШУС-ийн Геологи-Геофизикийн тэнхим, Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөл хамтран зохион байгуулж байна. Хуралд 35 хүртэлх насны залуу судлаачид, геологичид, доктор, докторант, магистр, магистрант болон бакалавр оюутнууд оролцох боломжтой.
 
Хурал зохион байгуулагдах газар: ШУТИС-ийн Номын сангийн 604 тоот хурлын заал, 
ЛАВЛАХ УТАС: 88079096, 88078492
 
Зохион байгуулалт: 
 
• Эрдэм шинжилгээний хуралд оролцох илтгэгчийн мэдүүлгийг 2025 оны 11-р сарын 1-ийг хүртэл хүлээн авах тул зохион байгуулах комисст enkhdalaib@mas.ac.mn хаягаар илгээнэ үү.
• Эрдэм шинжилгээний хурлын хөтөлбөр, зохион байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг хурал эхлэхээс 1 долоо хоногийн өмнө зарлана.
• Хэлэлцүүлэх илтгэлийг хурал эхлэхээс 2 өдрийн өмнө зохион байгуулах комиссын компьютерт хуулж, фондын зөрүү болон бусад гарч болзошгүй техникийн алдааг зассан байна.
• Хуралд илтгэл хэлэлцүүлж буй илтгэгчийн мэдлэг, чадвар, судалгааны ажлын үр дүнгээр 2 түвшинд шалгаруулна. Доктор, докторант, магистр, болон бакалаврын түвшинд 1, 2, 3-р байр, магистрант болон бакалавр оюутнуудын түвшинд шилдэг илтгэгч тус бүр байр эзлүүлнэ.
• Үүнд:
1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
Шилдэг магистрант оюутан: Өргөмжлөл, мөнгөн шагнал
Шилдэг бакалавр оюутан: Өргөмжлөл, мөнгөн шагнал
 
Залуу судлаачдын эрдэм шинжилгээний ажилд тавигдах шаардлага:
 
• Судалгааны ажилд өөрийн биеэр оролцсон, судалгааны ажлын сэдэв, агуулга тодорхой байна.
• Судалгааны ажил нь өмнө хэвлэгдэж, хэлэлцэгдээгүй байна.
• Судалгааны ажлын онцлог ба шинэлэг талыг харуулсан байна.
• Судалгааны үр дүнг цаашид ашиглах боломжийг тусгасан байна.
• Илтгэлийг 15 минутад багтаах ба тогтоосон цагийг нарийн баримтална.
 
ИЛТГЭЛИЙГ ШАЛГАРУУЛАХАД ТАВИГДАХ ШАЛГУУРУУД:
 
Доктор, докторант, магистр, болон бакалаврын түвшинд:
• Сэдвийн талаарх онолын ерөнхий мэдлэг
• Асуудалд үндэслэлтэй хандаж буй байдал, өөрийн оролцоо
• Судалгааны шинэлэг санаа, аргазүй ба өгөгдлийн боловсруулалт
• Шинжлэх ухааны ба практик ач холбогдол
• Илтгэх чадвар (илтгэл бэлдсэн байдал, цаг ашиглалт)
• Асуултад хариулсан байдал
Магистрант болон бакалавр оюутны түвшинд:
• Сэдвийн талаарх онолын ерөнхий мэдлэг
• Судалгааны шинэлэг санаа, аргазүй ба өгөгдлийн боловсруулалт
• Судалгааны үр дүн, дүгнэлт
• Илтгэх чадвар (илтгэл бэлдсэн байдал, цаг ашиглалт)
• Асуултад хариулсан байдал
 
Хуралд оролцогчийн мэдүүлэг:
 
- Овог нэр/ бүтнээр/.................
- Эрдмийн зэрэг, цол................
- Байгууллага .............................
- Харилцах хаяг, Утас
- Цахим хаяг ................................
- Илтгэлийн нэр...................................
 
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд бид хариуцлага хүлээхгүй.