Гаалийн ерөнхий газраас гадаад худалдааны статистик мэдээллийг танилцууллаа. 2025 оны эхний 9 дүгээр сард Монгол Улс экспортод 10.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.1 хувиар буурсан дүнтэй гарлаа.
Тухайлбал, чулуун нүүрс экспорт 58.4 сая тонн болж 1.3 хувь, боловсруулаагүй нефтийн экспорт 2.68 сая баррельд хүрч 13.6 хувиар өмнөх оны мөн үеэс тус тус буурчээ. Харин зэсийн баяжмалын экспорт 1.65 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 38.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Монгол Улс дэлхийн 80 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.2 хувь, Швейцар-т 5.7 хувь, АНУ-д 0.9 хувь, ОХУ-д 0.4 хувь тус тус ногдож нийт экспортын 98.2 хувийг дээрх орнууд эзэлж байна.